УОК-ын дэргэд эрдэмтдийн зөвлөл байгууллаа

“Ковид-19” цар тахлын үед Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлого, шийдвэрт шинжлэх ухааны үндэслэл, нотолгоотой зөвлөмж боловсруулж дэмжлэг үзүүлэх зорилго бүхий Улсын онцгой комиссын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийг байгууллаа.Эрдэмтдийн зөвлөлийн анхны цахим хурлыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой дарга Я.Содбаатар удирдан явууллаа. Хурлаар “Ковид-19” цар тахлын хүрээнд Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа төлөвлөгөө, бодлого шийдвэрүүдийн талаар санал солилцлоо.Эрдэмтдийн зөвлөлийн даргаар АШУҮИС-ийн захирал, профессор Н.Хүрэлбаатар, Орлогч даргаар МУИС-ийн Эдийн засгийн танхимийн багш, доктор, дэд профессор Ч.Хашчулуун, Монгол Улсын Шадар сайдын Ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга , доктор, дэд профессор С.Янжинсүрэн, Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар АШУҮИС, … Continue reading УОК-ын дэргэд эрдэмтдийн зөвлөл байгууллаа